Сүүлийн өдрүүдэд үзвэр үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд олноор оролцсоноос коронавирусний халдвар тархах эрсдэл эрс нэмэгдэж байна.
Тухайлбал, УДЭТ-т энэ сарын 4-6-нд “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусний нийт 54 тохиолдол батлагдсан. Тиймээс дээрх өдрүүдэд жүжиг үзсэн үзэгчид УДЭТ-т энэ сарын 9,10-нд зохион байгуулах PCR шинжилгээнд 09:00-17:00 цагийн хооронд ирж хамрагдахыг доктор А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дахин анхаарууллаа.
Түүнчлэн ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан баярын өдрүүдээр товлосонтоглолтуудаа цуцалж, хойшлуулахыг уриалав.