ОБЕГ-ын даргын тушаалаар орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчдыг 2016 оны 10 дугаар сарын 25-наас, ОБЕГ, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэхээр боллоо.
ОБЕГ, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын албан хаагчдын хүйтний улирлын хувцасны нэгдсэн үзлэгийг 2016 оны 10 дугаар сарын 28-нд зохион байгуулна.