Нийслэлд өнөөдөр “COVID-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 11 цэгт авч байна. Энд Баянгол дүүрэгт 13 дугаар сургууль, Баянзүрх дүүрэгт 2 байршилд буюу 48 болон 69 дүгээр сургуульд, Сонгинохайрхан дүүрэгт мөн 2 байршилд буюу 62 болон 67 дугаар сургууль дээрх цэгүүд орж байна.
Сүхбаатар дүүргийн 31, Хан-Уул дүүрэгт 18 дугаар сургууль, Чингэлтэйд 50 дугаар сургууль, Багануур дүүрэгт Халдвартын тасагт, Налайхад амбулаторийн хуучин байранд, Багахангайд Эрүүл мэндийн төвд тус тус авах талаар ЭМЯ-наас мэдээллээ. Шинжилгээ авах цэгүүд нь зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх аж.