• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 24
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

    Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

    2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

    Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

    2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

    Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

  • Улс төр
    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Д.Сумъяабазар: МЕТРО БОЛ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

by undesten
2021-03-17 14:31
in Нийгэм, Нийслэл
0
Д.Сумъяабазар: Үндэсний үйлдвэрлэл нэртэй дампуу автобусыг авахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хотын дарга ба сэтгүүлчид”  уулзалтаар “Хотын түгжрэл ба нийтийн тээвэр” сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй ярилцлаа. Уулзалтад Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг, UBS телевизийн Мэдээний албаны дарга Х.Жавзмаа,  TV5 телевизийн Улс төр, мэдээллийн албаны дарга А.Болдсайхан, MN25 телевизийн сэтгүүлч Б.Даваахүү, NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр, News.mn сайтын ерөнхий редактор Ш.Оюунчимэг нар оролцсон юм. ​

UBS телевизийн Мэдээний албаны дарга Х.Жавзмаа: -Улаанбаатар хотын тулгамдсан асуудал гэхээр агаарын бохирдол, замын түгжрэл гээд л хүн болгон ярьдаг. Энэ асуудлыг яриагүй Хотын дарга, Ерөнхий сайд байхгүй. Утааны асуудлыг хөрөнгө мөнгөтэй холбодог. 10 жилийн хугацаанд 800 тэрбумыг зарцуулчихсан байна. Дэлхийн томоохон хотууд түгжрэлээ зам, гүүр нэмж бариад ч шийдэж чадаагүй. Манай нийтийн тээвэр бохир, хүртээмжгүй талаар иргэд ярьдаг. Та нийтийн тээвэрт ямар шинэчлэл хийх вэ?

-Нийтийн тээврийн хөгжил муу байгаа, энэ бол үнэн.  Нийтийн тээврийн үйлчилгээнд санал асуулгад оролцсон иргэдийн 84 хувь нь муу дүн тавьчихсан байгаа. Бид шинэчлэл хийхээр бэлдээд, тооцоод явж байна. Иргэд нийтийн тээврээ сайжруул, метрогоо, давхар автобус, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан автобусаа явуулаад өгөөч ээ гээд байгаа.

Улаанбаатар хотод 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Тээврийн хэрэгслийн дундаж хурд 13 км цаг байна. Бидний зорилт бол 25 км цагт хүргэх. Үүний тулд 1-3 жил, 3-5 жил,  5-8 жил, наймаас дээш  жилийн насжилттай гэх мэт байдлаар татварын зохицуулалтыг бий болгох хэрэгтэй. Автомашин эзэмшиж байгаа хүний тоо 2-3 дахин нэмэгдсэн. Гэтэл авто зам нь 10 гаруй жилийн хугацаанд 954 км-ээс 1136 км л болж нэмэгдсэн байна. Энэ байдал удаан үргэлжилбэл 2030 он гэхэд тээврийн хэрэгслийн дундаж хурд зургаан км цаг болох нь. Автомашины тоо ч нэмэгдэж, 927 мянгад хүрэх тооцоо байна. Иймээс бид яаралтай арга хэмжээ авахгүй бол хотын замын хөдөлгөөн уналтынхаа доод шатанд очно. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал бидний номер нэг дайсан. Тиймээс бид ковидтой тэмцэхийн хажуугаар энэ тооцоо судалгаан дээр мэргэжлийн улсуудаа суулгасан. Шинжлэх ухааны үндэстэй, тооцоо судалгаанууд гарч байж, бид түгжрэлээ шийднэ.

NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр: -Түгжрэлийг бууруулахаар эхлүүлсэн ямар ажил байна вэ. Дүүжин зам барина гэж байсан нь юу болсон бэ?

-Түгжрэлийг бууруулахаар ярьж байгаа зүйлүүд байгаа. Гэхдээ би попрох дургүй. Би судалгаа, шинжлэх ухаан, тооцоолол дээр суурилж хөдлөх дуртай. Мэдээж авах ёстой арга хэмжээнүүд байгаа. Болж байгаа зүйлүүдийг нь богино хугацаанд хийж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Өнөөдөр Засаг даргын үйл ажиллагааны үндсэн мөрийн хөтөлбөр гараад, хэрэгжээд явж байгаа. МАН 2020 онд орон нутгийн сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөрөө гаргаж, иргэддээ танилцуулсны үр дүнд бидэнд итгэл хүлээлгэж 34 суудал өгсөн. 34 суудал авсан эрх баригч нам  Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхээр Засаг даргын мөрийн хөтөлбөртөө оруулж ирээд, хэрэгжүүлээд явж байгаа.

Аливаа асуудлыг шийдэхэд төсөв, санхүүгийн асуудал толгойны өвчин болж байна. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Урьд өмнөх Хотын дарга нарын хэн нь ч ийм цар тахлын хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаагүй. Манай удирдлагын баг хотын төсөв, санхүүг нэмэгдүүлэх тал дээр  тал бүрээр анхаарч ажиллаж байгаа.  Мэргэжлийн түвшинд шигшигдсэн, олон улсын түвшинд ажлын туршлагатай, хэлтэй устай, ажил, чиг үүрэг, мэргэжлүүдээ ойлгосон сайн хүмүүсээр багаа бүрдүүлсэн.

“Тэнгэрийн зам”-ын санхүүгийн асуудал шийдэгдээгүй. Хийх гэж байгаа хүмүүс нь концессоор хиймээр байна гэж орж ирсэн. Улаанбаатар хотын төвөөр, агаарт автомашины байгууламж барих нь хэр зохистой вэ? Би Улаанбаатар хотыг уран сайхны ансамбльтай, Зүүн Европын хотууд шиг байгаасай гэж боддог. Хот бол орчин үеийн өнгө шийдэлтэй, ногоон байгууламжтай, хүний амьдрах орчин бүрдсэн, бас дизайн, архитекторын хувьд дэлхийн хотуудын дайнд байх ёстой. Би ч ийм байгаасай гэж бодож, хүмүүстээ үүрэг, даалгавар, чиглэл өгөөд явж байгаа. Тэрнээс дүүжин зам, кабель кар түгжрэлийг шийдэхгүй шүү дээ.

УЛААНБААТАР ХОТЫН ТӨСВӨӨС 110 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААСЫГ НИЙТИЙН ТЭЭВЭРТ ӨГДӨГ

Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг: -Ажлаа аваад удаагүй таниас 10, 20 жил бугшсан нийтийн тээврийн асуудлыг өнөө маргаашгүй шийдэхийг  хүсэх нь утгагүй. Гэхдээ нийслэлийн нийтийн тээврийг 2025 он гэхэд бүрэн шинэчилнэ гэсэн. Нийтийн тээврийг бүрэн шинэчлэхийн тулд олон их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл хотын төсөв нь маш бага байдаг. 2019 оны байдлаар Улаанбаатарт 1170 автобус 6000 гаруй хүнд үйлчилж байна. Эдгээр автобуснууд нь чанарын шаардлага хангадаггүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийе гэхээр дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаан автобусыг авна гээд ашиг, сонирхлын зөрчил үүсдэг. Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх ямар төлөвлөгөө байна вэ?

-Үндэсний үйлдвэрлэл нэртэй дампуу автобус авахгүй. Жилд Улаанбаатар хотын төсвөөс бараг 110 тэрбум төгрөгийн татаасыг нийтийн тээвэрт өгдөг. Тэгэхээр одоо цахилгаанаар, газаар, дизелиэр явдаг автобус нь хэдэн хувь байх вэ гэдгийг тооцож, зохицуулахгүй бол бүгд цахилгаан болчихдог, эрсдэл гарвал яах вэ. Бүгд дизель болчихвол зардал нь дийлдэхгүй.

Улаанбаатар хотод бид санхүүгийн нөөц бололцоо бий болгож, үүгээрээ нийтийн тээврийн шинэчлэлийг хийнэ. Хоёр давхар автобус, дан автобус оруулж ирье, дизелийг нь шинэчилье. Ийм зохицуулалттай нийтийн тээврийн шинэчлэлийг хийхээр, мөн 500-600 автобус авахаар судлах үүрэг, чиглэл өгчихсөн байгаа. 20 жилийн хугацаатай, 1.75, 2.25 хувийн хүүтэй санхүүгийн эх үүсвэр бидэнд хэрэгтэй. Би зээл авахаас айдаггүй. Зээл гэдэг бол үр ашигтай, хамгийн ил тод санхүүгийн мэдээ, тайлангаа гаргадаг зөв бүтэц. Зээлийг зориулалтын дагуу л зарцуулах ёстой. Хоёрдугаарт, санхүүгийн тооцооллуудыг нь сайн хийж өгөх хэрэгтэй. Хуулиудаа батлуулснаар хот өөрөө бие даасан эдийн засагтай болох суурь нөхцөл бүрдэнэ. Дотоодын санхүүгийн байгууллагуудтай яриа хэлцэл хийгээд явж байгаа. 250-500 сая ам.доллар хүртэлх эх үүсвэрийг гаднын ногоон төслүүдэд хамрагдахаар тооцож, төлөвлөж байгаа.

TV5 телевизийн Улс төр, мэдээллийн албаны дарга А.Болдсайхан: -Иргэдийн хувьд түгжрэлийг яаж хурдан шийдэх вэ гэдэг зүйлийг л асуудаг. Саяын судалгааг харж байхад зоригтой шийдвэр гаргаач ээ гэдэгт 76 хувь нь саналаа өгсөн байна шүү дээ. Хотын төвд байгаа захуудыг нүүлгэж болдоггүй юмуу. Тэгвэл түгжрэл эрс буурна. Энэ зоригтой шийдвэр юм биш үү?

-Ярихад амархан л даа. Санал тавихад ч амархан. Өнөөдөр захуудыг хотоос гаргана гэхээр тэнд олон мянган хүний ажлын байр байгаа. Орлогоо тасалдуулахгүй  аваад явж байгаа иргэдээ тийшээ нүү, эсвэл ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг наадхаа зогсоо гэж болохгүй. Би бол ийм алхам хийхгүй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудал заавал цаг хугацаа орно. Би буруу шийдвэр гаргавал гудамжинд явж байгаа иргэн Дорж гуайд маргааш шууд очиж буудаг. Тийм учраас бид маш сайн судалж, цаг хугацаагаа зөв тооцож байж шийдвэр гаргана. Иргэдийнхээ сэтгэл зүрх, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэрийг л хотын дарга гаргана. Хотын даргын үндсэн ажил бол энэ 1.5 сая иргэнийхээ талд байх. Яамны сайд салбарынхаа бодлогыг барьдаг бол Хотын дарга бол иргэдийнхээ талд нийцтэй байдлаар бодлогоо барьж явах ёстой. Зах, худалдааны төвийг гаргана гэдэг бол ярихад маш амархан. Хүнд бол их гоё сонсогдоно. Энийг хийхэд зардал, өртөг гарна, дээрээс нь ажлын байр, нөхөн олговрын асуудал яригдана.

Улаанбаатар хотын их тойрог буюу дөрөвдүгээр тойрог, гуравдугаар тойрог, хоёрдугаар тойрог, Сэлбийн хурдны зам, зам гүрэн байгууламжийг сайн хийчихээд хотын зах руугаа худалдааны төвүүдээ гаргах, дэд бүтэц, газрынх нь асуудлыг шийдэх байдлаар зохицуулалт хийнэ. Тэрнээс нүү гээд нүүлгэчихэж болохгүй. Шийдье гэдэг сэтгэл байгаа боловч суурь нөхцөл нь үнэндээ бас бага байна. Түгжрэлтэй холбоотой асуудлыг урт хугацаандаа, дунд хугацаандаа шийднэ. Нүхэн гарцуудыг хийнэ, нийтийн тээврээ шинэчилнэ. Ковид гайгүй болчихвол татвар, мөнгөтэй холбоотой зохицуулалтыг оруулж ирэхээр санал асуулгыг иргэдээс авна. Ер нь Улаанбаатар хотын иргэд өөрсдөө орлоготой байх ёстой. Татвар төлж байгаа улсууд бол заавал орлоготой байх ёстой. Хотын иргэд буузаа, баншаа, гамбираа, боорцгоо, шөлөө хийнэ үү хамаагүй, хамгийн гол нь эрүүл, аюулгүй байдлаа хангасан байх ёстой. Бусад дүрэм, журам, захиргааны хүнд дарамтыг  арилгана. Мэргэжлийн хяналт бол зөвлөн туслах үйлчилгээгээ үзүүлнэ. Хянаад, шалгаад л, цуцлаад, торгоод явдаг юм байхгүй. Хүнд суртлыг байхгүй болгоно. Улаанбаатар хотын иргэд бол хөдөлмөрлөх шуналтай иргэд байгаасай. Улаанбаатар хотын иргэн болгон хөдөлмөрлөөсэй, өөрсдийн бизнесээ хийгээсэй. Үүнийг хотын даргын хувьд дэмжиж ажиллана. Зүүн Өмнөд Азийн хотууд, Хятадын хотуудын иргэд бүгд тийм байдаг шүү дээ. Гэтэл манайхан хаагаад, хориод хаячихдаг, зөвшөөрөл нэрээр дарамталдаг. Хүний хүсэл мөрөөдөл, хөдөлмөр хийх бүх зүйлийг нь байхгүй болгодог. Тийм учраас төрийн зүгээс татварын маш хөнгөлөлттэй бодлого эхнээс нь явуулъя. Үйлчилгээ нь, тэр бизнес нь босоод ирсний дараагаар татварын бодлогоо үе шаттайгаар хэрэгжүүлье.

ЯАРМАГИЙН ХӨНДИЙГӨӨС ДЭЛХИЙД МОНГОЛЫН СТАРТ–АП КОМПАНИУД ГАРААСАЙ

News.mn сайтын ерөнхий редактор Ш.Оюунчимэг: -Хотын захиргааг нүүлгэнэ гэж байгаа нь хэр бодитой шийдвэр вэ?

-Би хотын захиргааг нүүлгэхгүй гэж бодож байгаа. Яагаад тэнд Эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын залуучуудын инновацын төв, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд байж болохгүй гэж. Би залуучуудаа, старт-ап компаниудыг дэмжиж, Монголын залуучуудын инновацын төв болгож, тэнд залуучууд цугласан,  өөрсдийнхөө мэдлэг, чадвараа хөгжүүлж,  дэлхийн хөгжилтэй уралдсан байдлаар хөгжөөсэй гэж хүсэж байна. АНУ-ын цахиурын хөндий гэдэг шиг Яармагийн хөндийгөөс дэлхийд Монголын старт-ап компаниуд, Монголын технологиуд гараасай л гэж бодож байна.

UBS телевизийн Мэдээний албаны дарга Х.Жавзмаа: Яармагт амьдардаг хүн хүүхдээ сургуульд өгөхийн тулд гуравдугаар хороололд ирж байна. Орой нь эргүүлээд аваад явдаг. Үүний цаана замын түгжрэлээс гадна сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байна. Сургууль, цэцэрлэг жил бүр барьдаг боловч хүртээмж нь хангалтгүй байдаг. Тэгэхээр замын түгжрэлд давхар бүтээн байгуулалт нөлөөлж байна шүү дээ?

-Жилийн дотор энэ хуримтлагдсан асуудлуудыг шийднэ гэж худлаа ярьж болохгүй. Миний нэг суурь зарчим бол худлаа ярихгүй, хулгай хийхгүй. Бас нөхдөөсөө, иргэдээсээ урвахгүй, шарвахгүй, энэ ажлыг хийгээд дуусгана гэсэн бодолтой л байгаа. Тийм учраас тооцоо, судалгаа зайлшгүй хэрэгтэй. Хотын захиргааны өдөр тутмын ачаалал бол аль ч яамтай харьцуулшгүй их. 6-7 яамны ажлыг нийслэлийн захиргааны бүтэц, зохион байгуулалт буюу 34 агентлаг, 103 харьяа байгууллагуудын 35 мянган төрийн албан хаагчид хийж байгаа.

Асуудлуудыг шийдэхийн тулд миний баримталж байгаа бодлого бол ерөөсөө л санхүү, мөнгөний эх үүсвэрийг нэмэгдүүлэх. Үүний араас сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтүүд, хот төлөвлөлтийг стандартад нь оруулах. Иргэдийг бухимдуулахгүй байх бол засаглалын реформ. Тэгэхээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа батлуулчихвал хамгийн түрүүнд засаглалын реформ, бүтцийн өөрчлөлт, араас нь эдийн засаг, санхүүгийн реформ залгана.

Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг: -Дунд сургуулийн хөтөлбөрт жолооны курсийн хөтөлбөрийг оруулаад, одоо үйл ажиллагаа явуулж байгаа жолооны курсүүдийг эрхээ хасуулсан хүмүүсийг дахин сургалтад хамруулах байдлаар зохицуулж болох уу. Хоёрдугаарт, Улаанбаатар хот машинаар дүүрчихсэн, явган хүнд аюултай болсон. 2019 оны байдлаар Улаанбаатар хотод 84.7 км дугуйн зам байна. Дугуйн болон явган зам хангалттай биш байна шүү дээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Би бол үүн дээр шийдэл байгаа гэж харж байгаа. Айхтар мөнгө төгрөг зараад байхгүй л шийдэх ёстой. Хоёрдугаарт, ажил хийж байгаа, гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, компаниудтай нь бас уулзалт зохион байгуулна гэж бодож байгаа. Төрийн ордны хоёр талын замын уулзваруудыг хараарай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүйгээр настай хүн, хөл муутай хүн явахад хэцүү. Улаанбаатар хот бол иргэндээ ээлтэй, аюулгүй байх ёстой. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байх ёстой. Ардчиллын суурь зарчмыг бид цаашдаа бодлоготойгоор барьж ажиллана. Хүний эрх зөрчигдөж байгаа асуудал зөндөө байгаа шүү дээ. Үүн дээр бодлоготойгоор ажиллахаар бэлдэж байгаа. Барилгын зөвшөөрөл аваад төлөвлөлт хийх гэж байгаа бол замынхаа урсгал орох, гарах гарцуудыг хийе. Хоёрдугаарт, явган хүнийхээ замаа, тохижилт, үйлчилгээгээ хүрээлэн байгаа орчин, иргэдийн амьдралын чанарт нийцсэн байдлаар хийгээрэй гэдэг чиглэл өгнө. Тэд үүргээ хүлээж, барилга барих гэж байгаа бол хүнд тааруулсан нөхцөлөөр ажиллах ёстой. Тэрнээс тэдний мөнгөнд таарсан байдлаар зохицож ажиллаж болохгүй шүү дээ. Өнгөрсөн хэдэн жилүүд тэгж явлаа шүү дээ. Метр квадратаа нэмдэг, хашаагаа хатгаад, эргэн тойрны зорчих хөдөлгөөн, явган хүний замаа хаачихдаг. Яг ийм үзэгдэл 15 жилийн хугацаанд газар авсан. Үүнийг засаж сайжруулах, зөв болгох хэрэгтэй. Ер нь стандарт тогтоох ёстой. Улаанбаатар хот стандартгүй байна.

МЕТРО БОЛ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

TV5 телевизийн Улс төр, мэдээллийн албаны дарга А.Болдсайхан: -Одоо метро гэхээр онигоо ярьж байгаа юм шиг сонсогддог болчихож. Метрог хэзээ, яаж барих вэ. Тийм боломж ер нь бий юү?

-Метроны асуудлаар япончуудтай, Хятадын компаниудтай, бүр солонгосчуудтай  уулзсан. Хамгийн мэргэжлийн түвшинд явж байгаа нь ЖАЙКА юм билээ. ЖАЙКА-гийнхан Улаанбаатар хотод метро бариад ашиггүй гэдэг зүйл хэлээд байгаа. Ашигтай, ашиггүй нь хамаагүй. Улаанбаатар хотын энэ газар доорх инженерийн дэд бүтэц, хангамжийн гол шугамуудыг шинэчлэх цаг нь болсон. Улаанбаатар хотын шугамуудыг хурдан, шуурхай засдаг зохицуулалтыг хийж байж, энэ хотын аюулгүй байдал  үндсээрээ хангагдана шүү дээ. Тэгэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Гурав, дөрөв, таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ч шаардлагатай байж магадгүй. Хонгилын системтэй хот болно гэвэл метро байгуулах, тэрийг дагасан дэд бүтцийнхээ асуудлуудыг давхар шийдэх төрийн бодлого явж байгаа.

Давхар автобусыг ойрын хугацаанд бас оруулж ирнэ. Ер нь парк шинэчлэлтийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж, тооцож байгаа. LRT буюу хөнгөн галт тэрэг бол Улаанбаатар хотод хамгийн боломжтой хувилбар. Хэрэгжүүлэхэд хялбар, шуурхай, богино хугацаанд хийх төслүүдийн нэг. Метро барихад 6-7 жил зайлшгүй шаардлагатай. Нэг шугам барих уу, хоёр шугам огтлолцож явах уу гэдгээс хөрөнгө оруулалтын асуудал яригдана, хугацаа шаардана. 2-3 тэрбум ам.доллар яригдана. Метро бол үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт. Тийм учраас улсын эдийн засаг өөрөө хүчтэй байх ёстой. Улсын эдийн засаг хүчтэй байж бид энэ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чадалтай болно.

MN25 телевизийн сэтгүүлч Б.Даваахүү: – Ажил эхлэл цагийг урагшуулснаар түгжрэл тодорхой хэмжээгээр буурсан гэдэг зүйл яригдаж байсан. Ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх бодлогод төрийн албан хаагчдын ажлын цагийн зохицуулалт байгаа юу?

-Төрийн байгууллага өглөө эрт ажлаа эхэлнэ. Дагаад л хувийн хэвшлийнхэн ажлаа эрт эхэлнэ. Ялгаа гарахгүй.

Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг: –Улаанбаатар хот дотроо төвлөрчихсөн. Тэгэхээр энэ доторх төвлөрлийг хэрхэн задлах вэ?

-Дэд төвүүд байна. Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төв, Дэнжийн мянга дэд төв, Улиастай, Толгойт дэд төв гээд явж байгаа шүү дээ. Баянхошуу дэд төвд тэр бүтээн байгуулалт, дэд бүтцийн шугам бүгд хийгдчихсэн. Баянхошуунд хотын төвд байхгүй замын уулзварууд  байгаа. Нэгдсэн төлөвлөлтийг нь хийх гэж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр болон “Залуус 1, 2” орон сууцны хөтөлбөрийн хүрээнд нэг хэсгийг нь хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа. Тэгээд тэр хорооллыг дагаад кино театр, ахуй үйлчилгээ, фитнесс, спорт заал гээд яг Улаанбаатар хотын төвд байдаг үйлчилгээний стандарт Баянхошуунд байх ёстой. Наашаа ирэх ямар ч шаардлага байхгүй. Ерөөсөө хотын төвөөс ялгарахгүй орчныг тэнд нь бий болгочихмоор байгаа юм. Мөн Налайхын хурдны зам шиг хотыг тойрсон зам барина. Энэ зам ашиглалтад орохоор Улаанбаатар хотын төвөөр явах автомашины хөдөлгөөн 25-30 хувьтай шимэгдэнэ. Мөн хөдөө орон нутгаас тээвэр хийж байгаа том машинууд болон хотоор дайран өнгөрч байгаа хүмүүс заавал хотын төвөөр явж, бөглөрөөд байхгүй, хотын хоёр талаар тойрч өнгөрнө.

Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг: -Улаанбаатар хотыг цахимжуулна гэлээ. Такси үйлчилгээг орчин цагийн технологийн хөгжилтэй яаж уяж болох вэ?

-Яг UBER шиг болгох төсөл нь явж байгаа. Такси үйлчилгээнд явж байгаа иргэдийг бүгдийг нь хамруулж, стандарт, аюулгүй байдлыг нь тогтооно. Гол нь дээд зэргийн цэвэрхэн, тохь тухтай байх ёстой. Тэрийг тэр үйлчилгээнд явж байгаа жолооч өөрөө бүрэн хариуцна. Тэнд өмхий үнэртэж болохгүй, бохир заваан байж болохгүй, аюулгүйн шаардлагад нийцээгүй техникийн хэрэгслээр үйлчилж болохгүй. Тэр төсөл, хөтөлбөрт хамруулахад бараг бэлэн болсон.

UBS телевизийн Мэдээний албаны дарга Х.Жавзмаа: –Хотын асуудал ярингуут л хотоос гаргая гэдэг зүйл яригддаг. Хот тойрсон хөгжил байхгүй учраас тэр болгон гаргах боломжгүй л харагдаад байгаа юм.

 -Дагуул хоттойгоор хөгжлийн ирээдүйг харж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бол хотын шинэтгэлийг авчрах гол тулгуур. Энэ хуулиуд гараад ирэхээр өнөөдөр засаглалын хувьд ч өөр болно. Статусын хувьд бол хотын дарга өөр болно шүү дээ. Тэгж байж энэ бодлого, шийдлийн асуудлууд дээр өөрийн өнгө аястай, хотын иргэдийг төлөөлж дуугарахгүй бол одоо энэ хот чинь маш олон оролцогч талуудтай болчихоод байгаа юм. Оролцохгүй яам байхгүй. Бүх яамд оролцоно. Соёлын төв өргөөг Соёлын яам авна гээд л. 1.5 сая хүнтэй хот Соёлын төв өргөөгүй байна гээд бодоод үз дээ.

TV5 телевизийн Улс төр, мэдээллийн албаны дарга А.Болдсайхан:–Түгжрэл арилахгүй байгаагийн хамгийн том шалтгаан нь улс төрийн нөхцөл байдал. Жишээ нь, дөрвөн жилийн дараа та солигдлоо гэхэд Сумъяабазарын хийсэн энэ зүйл буруу, ингэж хийнэ гээд дахиад л шинээр эхэлдэг шүү дээ?

-Аль ч нам ялсан, хэн ч гарч ирсэн өмнөх улсуудынхаа залгамж чанарыг цааш нь үргэлжлүүлж явах ёстой. Жишээ нь, Бат-Үүл баатрын “Найрсаг Улаанбаатар”-ыг үргэлжлүүлнэ, төгс болгоно. Гэр хорооллыг барилгажуулах төслийг эхлүүлсэн нь, мөн IT нь зөв байсан ч гүйцэтгэл дээрээ алдчихсан. Зөв зүйтэй ажлуудыг манай баг залгамж чанараар нь үргэлжлүүлээд, дэмжээд, засаад ажиллана. Тэгж байж бид хугацаа хожно, хөрөнгө мөнгөө хэмнэнэ.

Related Posts

Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү
Шар мэдээ

2026-11-16 14:13
Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ
Нийгэм

2026-03-25 23:15
Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”
Шар мэдээ

Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

2026-03-23 11:06
}

Шинэ мэдээ

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

by undesten
2026-11-23 14:34
1

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

by undesten
2026-11-23 14:18
0

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

by undesten
2026-11-23 13:57
0

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

by undesten
2026-11-23 11:59
0

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

by undesten
2026-11-23 11:09
0

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

by undesten
2026-11-23 11:00
0

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

by undesten
2026-11-23 10:21
0

2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

by undesten
2026-11-23 10:10
0

Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

by undesten
2026-11-23 09:58
0

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай