ЭМЯ-наас мэдээлж байна. Өнөөдөр буюу 2021.03.18-ны өдөр 17044 хүнд шинжилгээ хийснээс ковид-19 халдварын 158 тохиолдол илэрч нийт тохиолдол 4498 боллоо.
Мөн коронавирусийн халдвартай, эмчлүүлж байсан 89 настай хүн нас барлаа. Тэрбээр архаг хууч, хавсарсан эмгэгтэй байсан аж. Одоогоор 1201 хүн эмчилгээнд байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 81 хүн эдгэрснээр нийт 3212 болсон нь халдвар авсан хүний 71 хувь юм.
Гадаадаас зөөвөрлөгдсөн халдвар илрээгүй бол өнөөдрийн 158 халдварын 149 нь Улаанбаатарт, аймаг орон нутагт 9 буюу Хөвсгөлд 7, Төв аймагт 2 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр аймаг орон нутагт илэрсэн халдварын тооо нийт 358 боллоо.