Ерөнхийлөгч залуугаасаа өндөр албан тушаал хашиж ирсэн түүнийг хэргээ шийдвэрлэх хүртлээ гишүүний тангараг өргөхгүй хүлээж байх хэрэгтэй гэсэн саналыг хэллээ. Ерөнхийлөгч хэргээ нэг талд нь гаргасны дараа тангараг өргөх асуудлыг шийдвэрлэж болохгүй юм уу хэмээн хэлэхээр танхимд орж ирсэн гэв. Мөн тэрбээр Ж.Эрдэнэбатыг үг хэлчих л дээ хэмээв.
Харин үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн хүрээнд тангараг өргөж байгаа гэдгийг тайлбарласан бөгөөд УИХ-ын гишүүд энэ асуудалд үг хэлэх эрхгүйг санууллаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын гишүүд малын хулгай шиг газар дээрээ баригддаггүй юм. Цагаан захтнуудын хэрэг гарын үсгээр явдаг” гэдгийг хэлсэн юм. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн чуулганы танхимыг орхилоо.
Ерөнхийлөгчийн эсэргүүцэлтэй тулгарсан ч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангаргаа өргөж байна.