ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр шинжилгээний цэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой эсэхийг тодрууллаа. Шинжилгээний цаг олдохгүй байгаа талаар иргэдийн гомдол их гарч байгаа.
Энэ асуудлаар ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр тайлбар өгөв. Тэрбээр “Дархлаажуулалтын ажил эхэлсэн учраас шинжилгээний цэгийг цөөлөх зохицуулалтыг хийж байгаа. Дархлаажуулах ажлыг хурдтай, богино хугацаанд зохион байгуулах шаардлагатай учраас PCR шинжилгээний цэгийн тоог цөөрүүлэхээс өөр аргагүй.
Нөгөө талаас шинжилгээ өгч байгаа тоог хязгаарлах шаардлагатай. Манай улс өнгөрсөн хугацаанд хүн амтайгаа харьцуулахад өндөр хөгжилтэй орнуудаас олон тооны шинжилгээ хийсэн байна. Тийм учраас иргэн, ААН-үүдийг ажилчдаасаа шинжилгээ шаардахаа болих хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас байнга зөвлөж байгаа. Иргэдээсээ зөвхөн хөдөө орон нутаг руу зорчих зайлшгүй шаардлагаар шинжилгээ өгөөч ээ гэж хүсэж байна.
Шинжилгээний цэгүүд дээр хиймэл ачаалал үүсгэж байгаа явдлыг засахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа” гэлээ.