ОБЕГ-аас Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл өгч байна.
Улаанбаатар хот барилга байгууламж болон хүн амын нягтаршил ихтэй тул нийслэлийг тойрсон гурван байршилд амжиж анхааруулах систем бий.
Энэ нь зөвхөн Улаанбаатарын иргэдэд зориулагдсан бөгөөд 6-7 балл буюу гамшиг үзүүлэх хэмжээнд чичирхийллээс үүсэхээс өмнө амжиж анхааруулах систем ажиллана.
Иргэдэд өгч буй зөвлөмж 2 түвшинд байна.
Газар хөдлөлт болж гамшиг учирвал би яах вэ гэдгээ иргэдэд нээлттэй өгч буй нь том дэвшил юм.
Иргэдийн хамгийн сайн мэддэг “Ширээн дор орох” заавар нь хүнд зүйл унаж гэмтэхээс хамгаалж буй үйлдэл юм.
Гол нь газар хөдлөлтийн судалгааг хийж, стандартыг барилгын норм/дүрэм/-д оруулж өгөх нь чухал аж.