Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаныхан нийтийн тээврийг хүртээмж, үйлчилгээг сайжруулах талаар өнөөдөр ярилцлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө, оройны ачаалал ихтэй үед Төрийн өмчит үйлдвэрийн газрын мэдэлд буй автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах чиглэл өгөв. Тэрбээр “Гол өндөр ачаалалтай чиглэлүүдэд өглөө, оройн цагт төрийн өмчит үйлдвэрийн газруудад байгаа автобусуудыг оруул. Жолооч нарын цалинг ТӨҮГ нь даах хэрэгтэй.
Өнөөдрийн дотор холбогдох албаныхан ярилцаж, ирэх Даваа гарагаас үйлчилж эхлүүлэх нь зөв. Гэхдээ компаниудынхаа орлогод дарамт болж болохгүй. Мөн халдвар хамгааллын дэглэмүүдийг сахиулах хэрэгтэй” хэмээв.
ВИДЕО: