ЭМЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 11876 хүнээс шинжилгээ авахад 486 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 9327 болсон. Шинэ халдварын 391 нь нийслэлд бүртгэгдсэн бол 93 нь орон нутагт бүртгэгдэв. Мөн 58, 66 настай хоёр эмэгтэй нас барлаа.
Орон нутагт илэрсэн шинэ тохиолдлууд:
- Сэлэнгэ – 16
- Дархан – 15
- Орхон – 17
- Төв – 26
- Хөвсгөл – 2
- Баянхонгор – 3
- Булган – 1
- Ховд – 13
Сүүлийн 24 цагийн хугацаанд 146 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 5216 боллоо.
Нийт 1990 хүн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 1713
- Хүндэвтэр – 232
- Хүнд – 37
- Маш хүнд – 8 байна.
Эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа ба хүний нөөцийн чадамж маш их шаардлагатай болж эхэлж байна. Нэг тасгийн 6 оронд 7-9 хүн ажилладаг. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах эрсдэлтэй байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар нийт 2,337,866 удаагийн шинжилгээ хийснээс 0.55 хувиас нь халдвар илэрчээ.
Өчигдөр нийслэлд 10876, орон нутагт 1664 нийт 12240 хүнийг дархлаажуулснаар улсын хэмжээнд дархлаажуулсан хүний тоо 323690 боллоо. Энэ нь зорилтот бүлгийн хүн амын 16.2 хувийг эзэлж байна.