АНЭУ-ын Абу-Даби хотод “Abu-Dhabi World Jiu Jitsu Championship 2021” тэмцээн явагдаж байна.
Тус тэмцээний Мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор/хар бүсний 70кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Б. Буяндэлгэр алтан медаль хүртэж ДЭЛХИЙН АВАРГА боллоо гэж Монголын Жюү жицүгийн холбооноос мэдээллээ.
Энэ сарын 2-3-нд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон жюүжицүгийн Их Дуулга тэмцээнд Б.Буяндэлгэр хүрэл медаль хүртсэн билээ.