ИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний 00.40 цагийн орчимд зам тээврийн осол гаргажээ. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ХУД-ийн хоёрдугаар хороо, АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргажээ.
Хашаа мөргөж зогссон түүний машин шатсан учир ослын газарт цагдаагийн байгууллагаас гадна онцгой байдлын албан хаагчид ажиллажээ.
Харин Б.Пүрэвдорж гишүүн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэгдсэн аж.
Хэрэв жирийн иргэн согтуу машин барьж яваад осол гаргавал ажлаасаа халагдаж, жолооны эрхээ хасуулах зэрэг хуулийн арга хэмжээг даруй авдаг тул энэ тохиолдолд хэрхэхийг иргэд анхааралтай ажиглаж байна.