Үүнээс зам тээврийн осолд холбогдон, автомашинтай шүргэлцсэн 5, хий хөлдсөн 3, хийгүй, шатахуунгүй болоод унтарсан 2, тосолгоо тургисан 1 зөрчил тус тус бүртгэгдсэн байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, зам тээврийн осол гаргаж буй зэргээс шалтгаалан замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, зохиомол түгжрэл саатлыг үүсгэж, иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Иймд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд үйлчилгээнд явуулж буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, тогтмол хяналт тавих, техникийн саатлаар зогссон нөхцөлд түргэн шуурхай эвдрэл, гэмтлийг засах, зам чөлөөлөх арга хэмжээ авч байх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байна.