Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрөөс эхлэн 65-аас дээш насны иргэдийг “Sputnik-V” вакцинд хамруулж байна.
Нийслэлийн 9 дүүргийн 11 байршилд “Sputnik-V” вакциныг хийх юм. Байршлуудыг танилцуулбал:
-Багануур дүүрэг: Эрүүл мэндийг дэмжих төв
-Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төв
-Баянгол дүүрэг: 51-р сургууль
-Баянзүрх дүүрэг: 30-р сургууль
-Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв
-Сүхбаатар дүүрэг: 4, 11-р сургууль
-Сонгинохайрхан дүүрэг: 83-р сургууль
-Чингэлтэй дүүрэг: 5-р сургууль
-Хан-Уул дүүрэг: Монгол-Солонгос коллеж, 60-р сургууль тус тус хийгдэх аж.
Өдөрт 65-аас дээш насны 800 орчим хүнийг “Sputnik-V” вакцинд хамруулах бөгөөд дархлаажуулалтын төвүүд 19.00 цаг хүртэл ажиллах юм.