УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд СЕХ-нд шаардлага хүргүүллээ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбатыг эмнэлгийн байгууллагаас өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөсөн учраас тэрээр өлсгөлөнгөө зогсоож, суулт хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан, Адьяасүрэн нарыг өлсгөлөнгөө зогсоохыг эмнэлгийн байгууллагаас зөвлөсөн ч тэд гарах хариуцлагыг өөрсдөө хүлээнэ гэж өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа аж.
Өнөөдөр тэд СЕХ-ны хурлаас өмнө шаардлага хүргүүлж, зөв хүнээ Ерөнийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэхийг хүслээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Нэг намын жүжгийн, захиалгын сонгууль болгохгүйн төлөө бид өлсөж байна. Үүний төлөө бид амь бие эрүүл мэндээ золиосолж байна. Ард түмний сонгох сонгогдох эрхийг хадгалж авч үлдэхийн төлөө, Монголд нэг намын дарангуйллыг байхгүй болгохын төлөө өлсгөлөн зарласан. Түүнээс биш Н.Алтанхуяг гэдэг заавал нэр дэвших ёстой гэсэн асуудал байхгүй. СЕХ-ны хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэдгийг бидэнд хэлсэн. СЕХ материалыг хүлээж аваад нягтлан шалгана гэж заасан. Манай нам 5-нд материалаа хүлээлгэж өгсөн гэж үзэж байгаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Иргэдийн сонгох, сонгогдох эрх, нэг намын дарангуйллын эсрэг бид тэмцэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг хариуцлагатай, зөв хийж, хууль ёсны нэр дэвшигчдийг бүртгэж аваасай гэсэндээ ингэж байна. Бид СЕХ-г хуулийн дагуу ажиллахыг хүсч, хянана. Тавдугаар сарын 5-нд бүх нам нэр дэвшигчийнхээ материалыг өгсөн. Гэтэл манай намын нэр дэвшигчийн материалыг аваагүй. Одоо СЕХ материалыг нягталж байгаа юм байна.