АН-ын хууль бус дарга О.Цогтгэрэл улс орон даяар хөл хориотой байхад бөөгнөрөл үүсгэж, туг далдбаагаа барьсаар цуглаан хийж, олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалж байна.
АН-ын тамганы асуудлыг шийдвэрлэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр \2021.05.07\ болох байсан ч хойшилсон билээ.
Намын дотоод зөрчлөө шийдвэрлэж чадахгүй, өрсөлдөгч нам руу буруугаа тохож, турхирсаар байгааг МАН-ынхан шүүмжилж байгаа.
Хөл хорио тогтоосон энэ цаг үед нэг дор 5-аас дээш хүн байж болохгүй гэсэн УОК-ын шийдвэрийг АН-ынхан ийнхүү удаа дараа зөрчлөө.