Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.13, 11:00 цаг)
Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 585 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 47.033 болж байна. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас есөн хүн нас барж, улсын хэмжээнд нас баралт 193 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Эмнэлгээс шалтгаалах – 0 (137)
- Зөөвөрлөгдсөн-1 (508) Дөрөвдүгээр сарын 26-нд БНЭУ-аас ирсэн иргэний давтан шинжилгээнээс илэрлээ.
- Улаанбаатарт – 478 (41.308)
- Орон нутагт – 106 (5.032)
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд
- 69 настай эмэгтэй: Дөрөвдүгээрр сарын 15-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 86 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 88 настай эрэгтэй: Тавдугаар сарын 10-нд онош батлагдан, эмчлэгдэж байсан
- 64 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 80 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 30-нд онош батлагдан эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 91 настай эрэгтэй: Тавдугаар сарын 02-нд онош батлагдан эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 69 настай эмэгтэй: Тавдугаар сарын 02-нд онош батлагдан эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 88 настай эмэгтэй: Тавдугаар сарын 08-нд онош батлагдан эмнэлэгт эмчлэгдэж байсан.
- 66 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 24-нд онош батлагдан эмнэлэгт эмчлэгдэж байсан.
Сүүлийн 24 цагт 1548 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ковидоор өвчилж, эдгэрсэн хүний тоо 37.281 болж байна.
Харин Улаанбаатарын 30 гаруй эмнэлэгт, орон нутгийн 20 орчим эмнэлэгт 4525 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс
- Хөнгөн-2444 (54%)
- Хүндэвтэр-1451 (32.1%)
- Хүнд-514 (11.4%)
- Маш хүнд-116 (2.6%)
Харин гэрийн хяналтад 4349 хүн байна. Өнгөрсөн 24 цагт гэрийн хяналтад 353 хүн шилжсэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагынхан 664 хүн дээр гэрт нь байлгах уу, эмнэлэгт шилжүүлэх үү гэдэг тандалт судалгааг хийж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ