Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 1-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2016 оны 10 дугаар сарын 30-ны 20 цагаас 10 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас
орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос
секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч
ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө
11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2
градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус,
өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 25-30 градус,
өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8
градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд
хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар
шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар
шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
3,4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд
цас орохгүй. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр
хоолойгоор, 3-нд зарим газраар, 4-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр
хүрч ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,
Ерөө голын саваар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс
3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус
хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус
хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Undesten.mn