Өнөөдөр аргын тооллын 2016 оны
аравдугаар сарын 31. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу
нүүрт\” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 1.
Сумъяа гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй, улаан нохой өдөр.
Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах
хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах,
насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад
сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд
муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол
газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс
шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Undesten.mn