ЭМЯ-наас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.05.19-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9023 хүнд шинжилгээ хийхэд 575 хүний сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын нийт халдварын батлагдсан тохиолдол 50099 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 492, хөдөө орон нутагт 78 тохиолдол бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь, сүүлийн 24 цагийн хугацаанд 37-80 насны зургаан иргэн коронавирусийн халдвараар нас барлаа. Улсын хэмжээнд нийтдээ 227 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Харин хоногт 865 хүн эдгэрч гарсан бөгөөд нийт эдгэрэлтийн тоо 43586 болжээ.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
-Орхон аймагт 8
-Дархан-Уул аймагт 1
-Сэлэнгэ аймагт 13
-Төв аймагт 33
-Архангай аймагт 6
-Өвөрхангай аймагт 5
-Говь-Алтай аймагт 4
-Дорнод аймагт 1
-Ховд аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 3854 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1899, хүндэвтэр 1359, хүнд 497, маш хүнд 99 хүн байгаа юм. Харин гэрийн хяналтад 2411 хүн буюу “COVID-19”-ийн халдвартай нийт 6265 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 22198 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Улсын хэмжээнд 1.8 сая гаруй хүн вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байгаа бол 666.2 мянган хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.