Өнгөрөгч 24 цагт 5849 шинжилгээнээс коронавируст халдварын 630 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 53.100 болж байна. Мөн хугацаанд таван хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 253 боллоо.
Сүүлийн 24 цагт 410 хүн эдгэрч, улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 46748 болж байна.