Сүүлийн өдрүүдэд Ковид-19 халдвар нэмэгдэж байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дахин хөл хорио тогтооно гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл үүнийг УОК-ын эх сурвалж үгүйсгэлээ.
Энэ талаар Ц.Ганзориг “Сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд сурталчих орон зайг хуурамч мэдээллээр хольж, олныг айдас, хий үзэн ядалтад автуулахгүй байхыг хүсье ээ. Засгийн газар, Улсын онцгой комиссоос хөл хорихгүйгээр 6-р сарын 15 гэхэд давтан тунг насанд хүрсэн иргэдээ хамруулна. 7-р сарын эхээр вакцины үр дүнд халдвар илт буурч, энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна. Өчигдрийн байдлаар 1-р тунд 1,847,246 иргэн буюу 89.4%, 2-р тунд 1,025,326 иргэн 50 хувь нь хамрагдсан. Өмнөх өдрөөс 84,688 хүнээр нэмэгдсэн.
• УБ хотод 1-р тунд хамрагдсан хүн – 945738
2-р тунд хамрагдсан хүн – 677055. Өмнөх өдрөөс 21,558 хүнээр нэмэгдсэн.
• Хөдөө орон нутаг: 1-р тунд хамрагдсан хүн –901508,
2-р тунд хамрагдсан хүн–348271.
Нийслэлчүүдийн 99 хувь нь эхний тунд 70 хувь нь давтан тунд хамрагдаад байна” гэх мэдээллийг өглөө.