“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчээс хиймэл орцтой үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг “ЗӨГИЙН БАЛ” гэж нэрлэн худалдаалсан гэх гомдлын дагуу хяналт, шалгалт хийжээ. Уг асуудал нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2- т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул 5,000,000 (Таван сая) төгрөгөөр торгож, лангуунаас тус барааг татуулж, хугацаатай үүрэг даалгавар өгөв” хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.