Калифорнид 17 настай охин нохдоо хамгаалахын тулд хашаан дээр явж байсан баавгайг түлхжээ. Баавгай бамбаруушнуудтайгаа хашаан дээгүүр явж байсан бөгөөд ноход хуцсанаар охин гэрээсээ гарч ирсэн байна.
Хэйли охин “Хамгийн түрүүнд толгойд баавгайг түлхэх л бодол орж ирсэн” гэжээ.
Баавгай бамбаруушнуудаа мөн нохдоос хамгаалж байсан аж. Эцэстээ Хэйли, ноход, бамбаруушнууд гээд аль аль нь хохироогүй байна. Хэйли “Баавгайг битгий түлхээрэй. Баавгайд битгий ойртоорой. Амиа битгий эрсдэлд оруулаарай. Зүгээр л надад аз таарсан хэрэг” хэмээн ярьжээ.