Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
Мөн түүний ойрын хүмүүс болох эхнэр, эмч, хамгаалалтын ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тэднийг тусгаарласан байгаа аж.
Нэр дэвшигч болон эхнэр нь “Синофарм”-ын Вероцелл вакцины эхний тунг тариулсан байжээ. Харин хоёр дахь тун нь сонгуулийн сурталчилгааны үетэй давхцаад тариулаагүй байсан аж.