Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусахад тун богино хугацаа үлдээд байна.
Гэвч ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат корона вирүсийн халдвар авч тусгаарлагдсан учраас сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр явуулах саналыг гаргасан байна.
Энэ саналыг МАН дэмжиж, цаашид сонгуулийн сурталчилгаа дуусах хүртэл олон нийтийг цуглуулсан биечлэн уулзалт арга хэмжээ яваглахгүй бөгөөд зөвхөн цахим хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулахаар болсон тухай намын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа дуусах хүртэл цахим хэлбэрээр явахааар болж байна. АН ч энэ саналд нэгдэж ажиллах биз ээ.