Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд таван хүн нэн хүнд хэлбэрээр нас барснаар нийт нас барсан хүний тоо 318 боллоо.
Нас барсан хүмүүс нь:
- Тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 21-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 28-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй
- Зургаадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
- Зургаадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 65 настай эмэгтэй нас баржээ.
Одоогоор нийт 6423 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас 133 хүний биш нэн хүнд байна