ЭМЯ-наас мэдээлэл өгч байна.
Нийт өвчтөнүүд дунд хүүхдүүд 22 хувийг эзэлж байсан бол одоо энэ хувь 30 хувь болж өслөө. Иймд хүүхдээ олон нийтийн газраар дагуулан явахгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа. Насны бүлгээр аваад үзвэл 18-29 насны иргэд дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай байна. Энэ насны иргэдийн 80 хувь нь л дархлаажуулалтад хамрагдлаа.
9630 хүнд шинжилгээ хийхэд 1267 хүнээс халдвар илэрлээ. Мөн сүүлийн 24 цагт таван иргэн нас баржээ.
Сүргийн дархлаа тогтох болоогүй байна гэдгийг онцлов.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам дараах мэдээлэл өглөө:
-Дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Эхний болон хоёр дахь тунгаа иргэд хийлгэж байгаа ч аймгуудад хоёр дахь тунгийн хамрагдалт 67 хувь, нийслэлд 85 хувьтай, улсын хэмжээнд энэ дүн 75 хувь байна. Орон нутагт 131 мянган иргэн хоёр дахь тундаа хамрагдах хугацаа нь болсон атал бүрэн тунгаа аваагүй байна. Нийслэлд 117 мянан иргэн мөн л бүрэн тундаа хамрагдаагүй байна. Нийт 249 мянган хүн хамрагдаагүй байгаа юм. Эдгээр иргэд өөрт ойр байгаа дархлаажуулалтын цэгт очоорой гэж зөвлөе. Хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа танд дархлаа тогтоно.
Дархлаажуулалтын ач холбогдол маш өндөр. Вакцин таны биед тухайн өвчин үүсгэгчийн эсрэг дархлааг өвөрмөцөөр бий болгодог. Дархлаажуулалтад хамрагдалт өндөр байснаар өвчний эсрэг тэмцэлд үр дүн гарна. Нас баралтаас урьдчилан сэргийлнэ.
Жил бүр 2-3 сая иргэнийг дахраалжуулалтын үр дүнд амь насыг нь авардаг. Манай улсад хүүхдийн товлолт вакцины хамрагдалт 95 хувьтай байдаг гэв.