ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам дараах мэдээлэл өглөө:
-Дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Эхний болон хоёр дахь тунгаа иргэд хийлгэж байгаа ч аймгуудад хоёр дахь тунгийн хамрагдалт 67 хувь, нийслэлд 85 хувьтай, улсын хэмжээнд энэ дүн 75 хувь байна. Орон нутагт 131 мянган иргэн хоёр дахь тундаа хамрагдах хугацаа нь болсон атал бүрэн тунгаа аваагүй байна. Нийслэлд 117 мянган иргэн мөн л бүрэн тундаа хамрагдаагүй байна. Нийт 249 мянган хүн хамрагдаагүй байгаа юм. Эдгээр иргэд өөрт ойр байгаа дархлаажуулалтын цэгт очоорой гэж зөвлөе. Хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа танд дархлаа тогтоно.
Дархлаажуулалтын ач холбогдол маш өндөр. Вакцин таны биед тухайн өвчин үүсгэгчийн эсрэг дархлааг өвөрмөцөөр бий болгодог. Дархлаажуулалтад хамрагдалт өндөр байснаар өвчний эсрэг тэмцэлд үр дүн гарна. Нас баралтаас урьдчилан сэргийлнэ.
Жил бүр 2-3 сая иргэнийг дархлаажуулалтын үр дүнд амь насыг нь авардаг. Манай улсад хүүхдийн товлолт вакцины хамрагдалт 95 хувьтай байдаг гэ