Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдөр өглөө 07.00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Сонгогч та иргэний үнэмлэхээ хаясан, гээсэн, үрэгдүүлсэн, мөн хайгаад олохгүй байна гэдэг шалтгаанаар саналаа өгөх боломжгүй болчихлоо хэмээн бодож байгаа бол санаа зовох шаардлагагүй.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах байр болгоны үүдэнд хурууны хээ уншигч төхөөрөмж байрлуулсан байгаа бөгөөд та өөрийн давхардалгүй өгөгдөл болох хурууны хээгээ уншуулж саналын хуудсаа авах бүрэн боломжтой.
Мөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулж буй ажилтнууд “Хурууны хээгээ уншуулахад мэдээлэл нь гарч ирсэн иргэнээс иргэний үнэмлэх шаардахгүй байгаа” гэв.