Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байгаа билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга 48 дугаар сургууль дээр үдээс хойш саналаа өгөх бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:30 цагт Глобал иннова дунд сургуулийн байранд байрлаж буй санал авах хэсгийн хороонд очиж, саналаа өгнө.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 12:00 цагаас Хан-Уул дүүрэгт байрлах “Жет скүүл” сургууль дээр очиж саналаа өгөх юм байна.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшиж байгаа бөгөөд манай улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодрох юм.