Хан-Уул дүүрэгт нүхэн гарц усанд автжээ.
Хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас ийм их хэмжээний ус тогтсон уу гэдгийг тогтоогоогүй байна. Нийслэлийн онцгой байдлын мэргэжилтнүүд нөхцөл байдалтай нь танилцахаар ирж, газар дээр нь ажиллаж байна. Мөн усыг Дунд гол руу соруулахаар хоолой татан, хөдөлгүүр зэргийг бэлтгэж байна. Хүүхдийн паркийн урд байрлалтай энэ нүхэн гарцын дээгүүр төмөр замтай тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Эс бөгөөс замын далан нурах эрсдэлтэй юм.
Ер нь нийслэлд зун бүр борооны дараа авто замууд, нүхэн гарцууд үерт автан, явган зорчигчид, жолооч нарт хүндрэл үүсгэдэг.