Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт саналаа өглөө. Тэрээр
-Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өглөө. Энэ удаагийн сонгууль хоёр зүйлээр онцлог болж байна. Нэгдүгээрт, цар тахлын хүнд үед сонгууль болж байна. Мөн зардал багатай тайван сонгууль болж өнгөрлөө. Иргэдийн идэвх өндөр байгаад баярлаж байна. Иргэд сонгуульдаа хариуцлагатай хандаж байна. Монгол Улс 1992 оноос хойш ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа Ерөнхийлөгчөө зургаан жилээр сонгох гэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамааран улс төрд олон үйл явдал өрнөдөг байв. Парламент дөрвөн жилээр ажиллаж, Ерөнхийлөгчөөс өөр хугацаатай ажиллах болсон нь улс төрд өөрчлөлт авчирна.
Өнгөрсөн 30 жилд гуравхан Засгийн газар л дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаандаа ажиллажээ. Бид цаашид Засгийн газрыг илүү урт хугацаанд ажиллуулах хэрэгтэй. Цагаан сонголт бол сайн арга биш. Сонгуульд өндөр зардал зарцуулдаг. Цар тахлын амаргүй үед дахин сонгууль явуулах нь манай улсад ашиггүй гэв.