Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 37.4 хувьд хүрлээ. Сонгогчийн нэрийн жагсаалтад 2,041,407 иргэн бүртгэгдсэнээс 763,459 нь саналаа өгсөн байна.
Орон нутагтай харьцуулахад нийслэл дэх сонгогчдын ирц өндөр байгаа бөгөөд Багахангай дүүрэгт ирц 50 хувийг давжээ.
Баянгол, Багануур, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт ирц 40-өөс дээш хувьтай байгаа бол Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүрэгт ирц хамгийн бага байна. Тодруулбал, Налайх дүүрэгт сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн 35.9 хувь саналаа өгчээ.
Сонгогчдыг насны бүлгээр ангилж харвал 60-70+ насныхан хамгийн идэвхтэй байна. Харин 20-29 насныхан хамгийн бага буюу 30 хүрэхгүй хувийн ирцтэй байгааг СЕХ-ноос мэдээллээ.