Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийн санал хураалт өчигдөр улс орон даяар явагдаж дууслаа. Сонгуулийн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн иргэдийн 50+1 хувь буюу нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авч байж сонгогдохоор заасан байдаг.
Тэгвэл МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өгсөн нийт сонгогчийн 821.136 буюу 68 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгууллаа.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэзээ тангараг өргөх вэ гэдэг олны анхаарлыг татаж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлд:
- 72.1.Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр гаргана.
- 72.2.Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ.
- 72.3.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
- 73 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах
- 73.1.Монгол Улсын Их Хурал анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль гаргана.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд:
- 1.Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.
- 2.Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно.
- 3.Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно гэж заажээ.