Улсын онцгой комисс 15:00 цагт хуралдаж эхэлсэн. УОК-ын хуралдаанаар шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар, сүүлийн өдрүүдэд ихээхэн нэмэгдсэн халдварын нөхцөл байдлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцээгүй бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед тавьж буй хязгаарлалтуудад тавих хяналтыг чангатгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Сүүлийн өдрүүдэд жирэмсэн эхчүүд, хүүхдүүд халдвар авах нь ихэссэн бөгөөд байршлаар нь харвал төвийн зургаан дүүргүүдэд бүртгэгдээд байгаа юм. Гэртээ найз нараа урьсан, олноороо уулзсан, баяр тэмдэглэсний улмаас халдвар тархах нь түгээмэл байгаа тул Эрүүл мэндийн яамнаас иргэдэд гэртээ байхыг зөвлөж буй.