БНХАУ гадаадын жуулчдыг нэвтрүүлэхгүй байх журмыг дахин нэг жилээр хэвээр мөрдөнө гэж The Wall Street Journal мэдээлжээ.
Хятадын эрх баригчид коронавирусийн шинэ хувилбарууд нутаг дэвсгэр рүү нь нэвтрэхээс болгоомжилж байгаа гэнэ. Түүнчлэн Бээжинд болох 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах, Коммунист намын даргыг сонгох ажлыг эрсдэлд оруулахаас эмээж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар хагаст улсын хилийг нээх урьдчилсан шийдвэрийг тавдугаар сарын дундуур Төрийн зөвлөлийн хуралдаанаар гаргасан байна. Хэдийгээр Хятадад тэрбум гаруй тун вакцин тарьж, дархлаажуулалтын ажил хурдацтай явагдаж байгаа ч улсын хилийг нээхтэй холбоотой хязгаарлалтыг 2022 оноос дунд үеэс нааш цуцлахгүй байхаар шийджээ.