Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлын бүсэд зургаадугаар сарын 24-ний 06:00 цагаас долдугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл “ТЭГ” зогсолт хийх тухай Ханбогд сумын Засаг даргын А/205 тоот захирамж гарчээ.
Өмнөговь аймгийн Онцгой комиссын мэдээлснээр өнөөдөр Цагаан хад суурьшлын бүсэд коронавируст халдварын 11 тохиолдол шинээр бүртгэгдсэн юм.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс