Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх өнөөдөр 11.40 цагт тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.
Шинэ Ерөнхийлөгч УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталсан журмын дагуу тангараг өргөх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөснийхөө дараа ҮАБЗ-ийг хуралдуулж, долоодугаар сарын 1-нээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэх гэнэ.
Шинээр бүрдэж байгаа ҮАБЗ-ийн хамгийн эхний хуралдаанаараа дээрх асуудлыг оролцуулан дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.