Сүүлийн 24 цагт 9002 хүнд шинжилгээ хийхэд 1510 хүнээс коронавирус илэрлээ. /Улаанбаатарт 752, орон нутагт 758 тохиолдол/
Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 131962 боллоо. Мөн 18-93 насны 9 хүн нас барлаа. 18 настай талийгаач цусны хорт хавдартай буюу хавсарсан өвчтэй байжээ.
Мөн сүүлийн 24 цагт 1541 хүн эдгэрч, одоогоор нийт 93840 хүн эдгэрээд байна. Мөн өнөөдрийн байдлаар 12888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал маш хүнд хэлбэрийн 221 хүн байна.