Японы баг тамирчид ширээний теннисний холимог хосын төрөлд түрүүлж, тус спортын төрөлд Японы анхны Олимпын алтан медалийг даваа гарагт хүртжээ.
Японы багийн тамирчид Жүн Мизүтани, Мима Ито нар финалын шатанд Хятадын тамирчид болох Сю Шин, Лю Шивэн нарыг ялсан бол Тайванийн баг хүрэл медаль хүртсэн байна.
Хятадын багийн хувьд 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан бөгөөд Японы багийн хамгийн том өрсөлдөгчдөд тооцогдож байжээ.
Сонирхуулахад, ширээний теннисний холимог хосын төрөл нь “Токио-2020” зуны Олимпын наадамд шинээр нэмэгдэж буйгаараа онцлог юм.