Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд зодоглосон С.Батцэцэг эхний шатанд дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Кумба Ларрокийг 3-4 харьцаагаар яллаа.
С.Батцэцэгийн хувьд эхний үед 1-0 харьцаагаар хожигдож, нэг торгуультай, хоёрдугаар үед дахин хоёр оноо алдаад байсан ч үе дуусахаас 20 секундийн өмнө цэвэр ялж хожлоо.
Тэрээр шөвгийн наймд Канад болон Оросын бөхчүүдийн ялсантай барилдана.
Өдгөө 31 настай С.Батцэцэг гурав дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд Лондонгийн олимпын хүрэл медальтай дэлхийн хошой аварга билээ.