ЭМЯ-наас КОВИД-19 халдвартай холбоотой нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2433 хүнээс халдвар илэрсэн нь нэг өдрийн өмнөхөөс 50 хувиар өссөн үзүүлэлт юм.
Улмаар ЭМЯ-наас “Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс гэрээсээ гарахгүй байхыг” зөвлөлөө.