Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу улбар шар түвшний үргэлжлэх хугацааг он дуустал сунгалаа.
Энэ түвшин нь халдвар голомтот тархалттай байгааг илэрхийлнэ. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно.
Хязгаарлах үйл ажиллагаанд
- Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
- Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын үйл ажиллагаа
- Соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа хэмээн заасан байдаг.