COVID-19-ийн эсрэг “Moderna”-ийн вакцины хоёр тун “Pfizer”-ийн вакцинтай харьцуулахад хоёр дахин их эсрэг бие үүсгэж байгааг 1600 хүнийг хамруулсан судалгаагаар тогтоожээ.
Үүнээс гадна улс орнуудад “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжиж байгаатай холбоотойгоор сургуулиуд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй гэдгийг “John Hopkins” их сургуулийн эрдэмтэн онцоллоо.
“John Hopkins” их сургуулийн Жошуа Шарфштейн “Зарим улсад аль хэдийн хичээл сургууль эхэлчихсэн байгаа. Халдварын тархалт буурахгүй, өндөр байгаатай холбоотойгоор сургуулиудад халдвар тархах эрсдэл байсаар байна.
Тиймээс сургуулиуд халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй. Гэвч зарим тохиолдолд энэ нь мөрдөгдөхгүй байна.
Улмаар багш нар халдвар авч, хөл хорио тогтоосноор хүүхдүүд дахин хөл хорионы дэглэмд орж байна. Үүнээс сэргийлж, сургуулиуд амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй” гэсэн байна.