С.Эрдэнэ даргатай АН-ын Удирдлагын баг хуралдан, УИХ-ын 18, 28-р тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулжээ.
Улмаар нэр дэвшигчдийг АН-ын ҮБХ-ы гишүүдэд танилцуулсан байна.
Тодруулбал Ардчилсан Нам Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Сонгино Хайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг Дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг тус тус нэр дэвшүүлэхээр тогтжээ.