Монгол Ардын намын удирдах зөвлөл нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахаар хуралдлаа. Удирдах зөвлөлийн хурлын дараа нэр дэвшигчдийн нэрсийг бага хурлаар хэлэлцэв.
Нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 18 дугаар, СХД-ийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд өрсөлдөх юм.
Ингээд нөхөн сонгуульд Э.Батшугарыг 95, Ц.Идэрбатыг 97.8 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр баталлаа.