Банкны салбарын хоёрдугаар улирлын тойм болон банкны өрсөлдөх чадварын тайланг Банкны холбооноос өнөөдөр танилцууллаа.
Цаашид эдийн засгийн цусны эргэлтийг өндөр хувьтай явуулахын тулд чанаргүй зээлийг шийдвэрлэх механизм, эрх зүйн орчныг үүсгэх шаардлага нэн тэргүүнд тулгарч байна. Төрийн санхүүжилтийн механизмуудад чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна.
Таатай мэдээ нь жигнэсэн дундаж хүүгийн хувь Засгийн газрын тавьсан зорилтын түвшинд ойртсон. Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг оруулж тооцвол зээлийн хүү сарын нэг хувь руу орж ирсэн. Цаашид энэ хэвээр нь авч үлдэхэд макро эдийн засгийн тогтвортой орчин, мөн хууль эрх зүйн орчныг авч явах шаардлагатай.
Хадгаламжийн хүү 2020 оноос хойш 4.5 нэгж хувиар буурсан.
Түүнчлэн ААН, иргэдийн банканд итгэж байгаа итгэл хэвээр байна. Жишээ нь төгрөгийн хадгаламж өнгөрсөн хугацаанд 36 хувиар өссөн. Системд нөлөө бүхий том таван банкны эх үүсвэр өсөлттэй гарсан” хэмээн ярилаа.