ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын долоо хоногийн тоймыг долоо хоног бүрийн баасан гаригт танилцуулдаг. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгалмаа оролцож мэдээлэл өглөө.
Тэрээр “Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо огцом нэмэгдэж 3000-аас дээш болсон. Шинжилгээний эерэг эзлэх 10 хувь байсан бол 20 хувь болсон. Аймаг орон нутагт өвчлөл нэмэгдэж эерэг эзэлж байгаа хувь маш их нэмэгдэж байна.
Илэрч байгаа тохиолдлын 73 хувь нь орон нутагт 27 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Хүн амын хөл хөдөлгөөн улсын хэмжээнд огцом нэмэгдсэн. Наймдугаар сарын 28-нд хийсэн таамаглалаар цаашид дараагийн өдөрт бүртгэгдэх тохиолдол Улаанбаатарт 900-аас дээш гарна.
Дельта хувилбар илрүүлэх шинжилгээ хийж байна. Сүүлийн 7 хоногт эерэг тохиолдлуудын 35 хувь нь дельта хувилбар илэрч байна. Наймдугаар сарын сүүлээр хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувийг эзэлж байна. Маш хүнд онош 1.6 хувь болж буурсан бол хүндэвтэр өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Нас баралт буурсан. Сүүлийн 7 хоногт бага зэрэг нэмэгдэж байна.