Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос нийслэлд торгууль төлөөгүй татварын асуудалтай машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан билээ.
Тэрээр “Нийслэлийн хэмжээнд 652 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна. Тус тээврийн хэрэгслүүдийн 20 хувь нь буюу үзлэгт ороогүй, татвар, даатгал төлөөгүй 130,000 тээврийн хэрэгсэл байна. Тухайн тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар өчигдөр Тээврийн цагдаагийн албатай хурал хийсэн. Энэ ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэв.